Сагс хоосон байна
Speak English Hub нь 2023 онд үүсгэн байгуулагдсан, Монгол сурагчдад зориулсан мэргэжлийн онлайн англи хэлний сургалтын төв юм. Бид олон улсын TESOL гэрчилгээтэй Филиппин багш нартай ганцаарчилсан хичээлийг уян хатан цагийн хуваарьтайгаар хүргэдэг.
Манай сургалт нь анхан шатнаас эхлээд IELTS бэлтгэл болон Бизнес Англи хүртэл бүх түвшинг хамардаг. Сурагч бүрийн зорилго, түвшинд тохируулан боловсруулсан хөтөлбөрөөр дамжуулан та богино хугацаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах боломжтой.
Олон улсын сурагчдад 5-аас дээш жил заасан туршлагатай, 12 мэргэжлийн багш нарын баг хамт олон зөвхөн танд зориулсан хөтөлбөр бэлдэхээр хүлээж байна. Та гэрээсээ гаралгүй, мэргэжлийн орчинд чанартай хичээллэх боломжийг бид олгоно.
Англи хэл сурч эхлээд замаасаа чадахгүй санагдаад буцаж байсан уу? Энэ удаад өөр арга барилаар чадварлаг багштайгаар Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахад тань бид туслая. Таны Англи хэл сурах замналд тань манай туршлагатай хамт олон дэмжих болно.
Мэргэжлийн туршлагатай Филиппин багш нарынхаа бүрэлдхүүнтэйгээр таны Англи хэл сурах аяллыг шат шаттайгаар дэмжин хамт байх болно. Бидэнтэй нэгдээд Англи хэлээр итгэлтэйгээр ярьж сураарай.
Интернеттэй л бол хаана амьдарч байгаагаас үл хамааран хичээлдээ оролцох бүрэн боломжтой. Цагийн уян хатан байдал, онлайн хичээлийн бүтэц нь дэлхийн аль ч булангаас холбогдож, үр дүнтэй суралцах нөхцөлийг бүрдүүлдэг.
Солонгос
Япон
Австрали
Унгар
Америк
Монгол
Хятад
Чех