Zoom програмыг татаж суулгах

Хичээлийг эхлүүлэхийн тулд та Zoom Cloud Meetings апп-ыг компьютер эсвэл гар утас дээрээ суулгах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл

1. ZOOM ПРОГРАМЫГ ТАТАЖ СУУЛГАХ

  • Эхлээд Zoom Cloud Meetings апп-ыг компьютер эсвэл гар утас дээрээ суулгах хэрэгтэй:
  • Компьютер: https://zoom.us/download
  • Гар утас: App Store эсвэл Google Play-ээс "Zoom" гэж хайж суулгах

2. БИДНЭЭС АВСАН ЛИНК БОЛОН КОД АШИГЛАХ

  • Хичээл эхлэхийн өмнө танд дараах мэдээллийг бид илгээдэг:
  • Холбогдох линк (Zoom personal link)
  • Meeting ID (Хуралд орох код)
  • Passcode (Нууц үг)

Та Zoom -ийн бүртгэлгүйгээр шууд оролцох боломжтой бөгөөд зөвхөн бидний өгсөн линк дээр дарахад л хангалттай. Хэрэв линк ашиглахгүй бол:

  • Zoom апп-аа нээгээд "Join a Meeting" товчийг дарна
  • Meeting ID болон Passcode -оо оруулна

3️. КАМЕРТАЙ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАХ

Анхаарах зүйл: Та Zoom -д холбогдоход заавал өөрийн бүртгэлтэй байх шаардлагагүй ч камератай төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Энэ нь багш таныг шууд харж, хичээлээ илүү үр дүнтэй заах боломжийг олгоно.

4️. ХИЧЭЭЛИЙН ҮЕЭР АНХААРАХ ЗӨВЛӨГӨӨ

  • Интернэт холболтоо урьдчилан шалгах
  • Чимээгүй, гэрэлтүүлэг сайтай орчинд байх
  • Микрофон болон камераа ажиллаж буй эсэхийг шалгах
  • Хичээл эхлэхээс 5 минутын өмнө нэвтэрч бэлдэх

АСУУДАЛ ГАРВАЛ ЯАХ ВЭ?

Хэрэв та Zoom-д холбогдож чадахгүй байвал бидэнтэй яаралтай холбоо барина уу. Бид танд туслахад үргэлж бэлэн байна.


Манай сургалтын төвд гэрээсээ англи хэл сурах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол Zoom ашиглах юм. Бидний мэргэжлийн багш нар танд чанартай хичээлийг хүргэх болно!