Сүүлийн жилүүдэд дэлхий улам даяарчлагдаж, хил хязгаар улам бүдгэрч байна. Монголчууд бидний хувьд олон улсын тавцанд өрсөлдөх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ажил мэргэжлийн хувьд өсөн дэвшихэд Англи хэл хамгийн хүчтэй зэвсэг болдог. Тэгвэл яагаад Англи хэл сурах зайлшгүй хэрэгтэй вэ?
1. Дэлхийн түвшний боловсрол эзэмших боломж
Монголд болон олон улсад нэр хүндтэй их дээд сургуулиудын ихэнх сургалтын хөтөлбөр Англи хэл дээр явагддаг. Жишээлбэл, Австрали, Канад, АНУ, Их Британи зэрэг орнууд руу сурахаар зорьж буй залуус заавал Англи хэлний түвшин шалгах шалгалт (IELTS, TOEFL) өгөх шаардлагатай байдаг. Баклаврын түвшинг дор хаяж IELTS 5.0+, Магистрт IELTS 6.0+ оноо стандартаар шаарддаг билээ. Англи хэлний суурь сайтай байх нь таны боловсролын хаалгыг нээдэг.
2. Ажлын байрны боломж
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Англи хэлтэй ажилтныг онцгойлон хайдаг. Тухайлбал, уул уурхай, мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбарт Англи хэлтэй хүмүүсийн цалин, карьерын өсөлт илүү хурдан байдаг.
3. Аялал жуулчлал, дэлхийг таних боломж
Гадаад орон руу аялж буй монголчуудын тоо нэмэгдэж байна. Ямар ч орон руу очсон, та Англи хэл мэддэг байхад зам асуух, үйлчилгээ авах, гэнэтийн асуудлыг шийдэхэд илүү хялбар байдаг. Ялангуяа анх удаа гадаад явж байгаа хүмүүст Англи хэл амин чухал хэрэгсэл болдог.
4. Интернэт болон мэдээлэлд хандах боломж
Интернэтэд байгаа контентын дийлэнх нь Англи хэл дээр байдаг. Хэрэв та Англи хэлээр хайлт хийж чадвал, судалгаа, мэдээ мэдээлэл, онцлох нийтлэлүүдийг шууд эх хэл дээр нь унших боломжтой. Мөн олон улсын онлайн сургалт (Coursera, Udemy гэх мэт)-д хамрагдах боломжтой болно.
5. Дэлхийд гарч, танилын хүрээгээ тэлэх
Англи хэл таныг зөвхөн мэдлэгийн хүрээнд биш, олон улсын хүмүүстэй холбогдох гүүр болж өгдөг. Жишээлбэл, бизнес эрхэлж буй хүмүүст гадаад түншүүдтэй харилцах, шинэ зах зээлийг судлахад Англи хэл маш чухал үүрэгтэй.
6. Кино, дуу хөгжим, соёлын бүтээлүүдийг ойлгох
Монголчууд бид Холливудын кино, алдартай поп дуу хөгжим их үздэг. Орчуулга хүлээхгүйгээр шууд эх хэл дээр нь үзэж, сонсож чадвал илүү их сэтгэл хөдлөл авч, хэлний мэдлэгээ ч давхар сайжруулах боломжтой.
7. Оюун ухаан хөгжүүлэх
Шинэ хэл сурах нь тархины уян хатан байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Англи хэл сурч байх явцад таны ой тогтоолт, асуудал шийдэх чадвар, төвлөрөл зэрэг олон чадварууд зэрэг хөгждөг.
8. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
Гадаад хүмүүстэй чөлөөтэй ярилцаж чаддаг болоход өөртөө итгэх итгэл мэдэгдэхүйц нэмэгддэг. Энэ нь зөвхөн хэлний түвшинд бус, таны бүхэл бүтэн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг.