Гол агуулга руу шилжих

Сагс (0)

Сагс хоосон байна

Англи хэл сурахад тохиромжтой орчин үеийн 5 цувралууд (Friends л ахиад биш шүү)

Энэхүү нийтлэлд 2024-2025 онд гарч буй, англи хэл сурахад тохиромжтой 5 шинэ, орчин үеийн цувралыг танилцуулж байна. Friends болон The Big Bang Theory зэрэг түгээмэл шоунаас ялгаатай эдгээр цувралууд нь бодит амьдралын яриаг төвлөрүүлж, таны хэлний чадварыг сайжруулахад илүү үр дүнтэй. Мөн цувралуудын ярианы онцлог, суралцах арга техник, хаана үзэх боломжтойг тодорхой тайлбарлажээ.

2025.06.11
Англи хэл сурахад тохиромжтой орчин үеийн 5 цувралууд (Friends л ахиад биш шүү)

Англи хэл сурахад ТВ шоу үзэх нь зөвхөн хөгжилтэй арга биш, харин бодит амьдралд ашиглагдах ярианы хэв маяг, шинэ үгсийг амьдрал дээрээ хэрэглэхэд тусалдаг маш үр дүнтэй арга юм. Энд сүүлийн 5 жилд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж буй, англи хэл сурахад тохиромжтой зарим шинэ, онцлог ТВ шоунууд болон тэдгээрээс суралцах боломжтой ярианы төрлүүдийг танилцуулж байна.

1. “Ted Lasso” (2020-2023)

Ted Lasso' Co-Creator on Possible Future for Series

/Amazon Prime Video-с үзэх боломжтой/

Ярианы төрөл: Эерэг сэтгэлгээтэй урам зоригоор дүүрэн энгийн өдөр тутмын харилцаа, ахлах багш, багийн гишүүдийн хоорондох дотно яриа.
Юу сурах вэ: Сайн сэтгэл, урамшуулал илэрхийлэх хэллэг, энгийн найрсаг яриа, багийн хамтын ажиллагааны үгс.
Яаж сурах вэ:

  • Сайн сайхныг илэрхийлэх энгийн хэллэгүүд дээр анхаар.
  • Гол дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлж байгааг ажиглаарай.
  • Дүрүүдийн эелдэг яриа, алдаа гаргах дургүй байдал, хошигнолыг ойлгож сураарай.

 

2. “Only Murders in the Building” (2021-одоо)

How 'Only Murders in the Building' Season 2 Landed on a Surprising Killer |  Vanity Fair

/Disney+ -с үзэх боломжтой/

Ярианы төрөл: Хэрэг явдал задлах, сэжигтэй байдал, түүх ярьж ойлголцох харилцан яриа.
Юу сурах вэ: Хэрэг явдал тайлбарлах, эргэлзэх, санал бодлоо хуваалцах хэллэгүүд.
Яаж сурах вэ:

  • Асуулт асуух, сэжиглэх хэллэгүүдийг тэмдэглээрэй.
  • Яриа хэрхэн өрнөж, хэрхэн санаа бодлыг илэрхийлж байгааг анхаар.
  • Хоорондоо санал зөрөлдөж, хэрхэн тайлбарлаж байгааг судлаарай.

 

3. “Shrinking” (2023-одоо)

Apple TV+ debuts trailer for season two of “Shrinking,” starring Jason  Segel and Harrison Ford - Apple TV+ Press (CA)

/AppleTV+-с үзэх боломжтой/

Ярианы төрөл: Сэтгэлзүй, хүний харилцааны гүн яриа, зөвлөгөө өгөх харилцан яриа.
Юу сурах вэ: Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүнд санаа зовж байгаагаа илэрхийлэх хэллэгүүд.
Яаж сурах вэ:

  • Хүнд ойлголцол үзүүлэх, сонсох ур чадварыг анхаар.
  • Тайлбарлах, зөвлөх хэллэгүүдийг тэмдэглэ.
  • Ямар үгсээр урам зориг өгөхийг анхаар.

 

4. “Abbott Elementary” (2021-одоо)

Everything We Know So Far About 'Abbott Elementary' Season 5

/Amazon Prime Video, Disney+ -с үзэх боломжтой/

Ярианы төрөл: Сургууль дээрх багш нарын өдөр тутмын амьдрал, инээдэмтэй харилцаа.
Юу сурах вэ: Ажлын орчны харилцаа, найрсаг яриа, шоглоомын хэллэг.
Яаж сурах вэ:

  • Ажлын газрын хэллэг, дүрэм журмыг сурах.
  • Инээдмийн хэллэг, хоёрдмол утгыг ойлгохыг хичээ.
  • Найрсаг ярианы хэв маягийг суралц.

 

5. “Modern Family” (2009-2020)

I Rewatched Modern Family and Realized How it's About Every Middle Class  Family Ever – MangoBaaz

/Apple tv+, Disney+-с үзэх боломжтой/

Ярианы төрөл: Гэр бүлийн өдөр тутмын харилцаа, төрөл бүрийн нөхцөлд үүсэх асуудал, хөгжилтэй харилцан яриа.
Юу сурах вэ: Гэр бүлийн гишүүдийн хоорондох энгийн, ойлгомжтой харилцан яриа, инээдэмтэй хэллэгүүд, янз бүрийн нөхцөлд ярианы хэв маяг.
Яаж сурах вэ:

  • Гэр бүлийн янз бүрийн харилцааны хэв маяг дээр анхаарал тавь.
  • Инээдэмтэй нөхцөл байдалд хэрхэн харилцаж байгааг судал.
  • Хэллэгүүдийг тэмдэглэж, өдөр тутмын яриандаа хэрэглэхийг оролд.

Англи хэл сурахад ТВ шоунаас илүү үр дүнтэй сурах зөвлөмжүүд

  1. Хамгийн гол нь өөртөө сонирхолтой сэдвийн кино сонгон үзэх.                         
  2. Англи хэл дээр subtitle ашигла
  • Эхэндээ англи хадмал үзээд дараа нь хадмал үзэхийг оролдоорой.
  • Шинэ үг, хэллэг гарвал тэмдэглэж ав.
  1. Дүрүүдийн яриаг давтаж ярь
  • Гол дүрүүдийн хэлсэн үгийг дуудаж, дуурайж хэлэх нь таны хэл ярианы чадварыг сайжруулна.
  1. Тодорхой сэдвээр анхаарал хандуулах
  • Жишээ нь, зөвлөгөө өгөх, сэжиглэх, найз нөхөдтэй ярилцах гэх мэт төрөл бүрийн ярианы хэв маягийг ялгаж сурах.
  1. Xарилцан ярианаассуралцахад төвлөр
  • Ярианы үгсийн холбоос, асуултын бүтэц, дүрмийн хэрэглээг ажиглаж, тэмдэглээрэй.
  1. Уншиж, сонсохыг хослуулах
  • Үзэж буй шооны холбоотой аудио, подкаст, ном зэрэг материалуудыг ашиглан суралц.

Таны англи хэлний суралцах аялалд эдгээр ТВ шоунууд маш их тус болно. Үзэж, сонсож, ярилцаж, бичиж сурах бүрд таны хэлний чадвар илүү хурдан сайжрах болно!

 

Холбоотой нийтлэл

Англи хэл сурахад хэрэгтэй шилдэг AI хэрэгслүүд
2025.09.12

Англи хэл сурахад хэрэгтэй шилдэг AI хэрэгслүүд

Хиймэл оюун (AI) технологиудын ачаар бид өдөр бүр шинэ үг, дүрэм, ярианы чадвараа хурдан сайжруулах боломжтой.Хувийн туршлагаар олж мэдсэн шилдэг AI website-уудийг танилцуулая.

Хиймэл оюун (AI) технологиудын ачаар бид өдөр бүр шинэ үг, дүрэм, ярианы чадвараа хурдан сайжруулах боломжтой.Хувийн туршлагаар олж мэдсэн шилдэг AI website-уудийг танилцуулая.
 Duolingo Англи хэлний шалгалтын гарын авлага
2025.07.11

Duolingo Англи хэлний шалгалтын гарын авлага

Гадаадад их сургуульд суралцахыг хүссэн ч IELTS эсвэл TOEFL-д бүртгүүлэх, бэлдэх, төв дээр очиж шалгалт өгөх нь үнэтэй, цаг их зарцуулдаг санагдаж байсан уу? Duolingo English Test (DET) бол таны англи хэлний унших, бичих, сонсох, ярих чадварыг нэг дор, онлайнаар, 1 цагийн дотор хэмжих орчин үеийн шалгалт юм.

Гадаадад их сургуульд суралцахыг хүссэн ч IELTS эсвэл TOEFL-д бүртгүүлэх, бэлдэх, төв дээр очиж шалгалт өгөх нь үнэтэй, цаг их зарцуулдаг санагдаж байсан уу? Duolingo English Test (DET) бол таны англи хэлний унших, бичих, сонсох, ярих чадварыг нэг дор, онлайнаар, 1 цагийн дотор хэмжих орчин үеийн шалгалт юм.