Гол агуулга руу шилжих

Сагс (0)

Сагс хоосон байна

Англи хэл сурахад хэрэгтэй шилдэг AI хэрэгслүүд

Хиймэл оюун (AI) технологиудын ачаар бид өдөр бүр шинэ үг, дүрэм, ярианы чадвараа хурдан сайжруулах боломжтой.Хувийн туршлагаар олж мэдсэн шилдэг AI website-уудийг танилцуулая.

2025.09.12
Англи хэл сурахад хэрэгтэй шилдэг AI хэрэгслүүд

Өнөө үед Англи хэл сурах нь зөвхөн багш, ном болон сургалтын төвөөр хязгаарлагдахгүй болсон. Хиймэл оюун (AI) технологиудын ачаар бид өдөр бүр шинэ үг, дүрэм, ярианы чадвараа хурдан сайжруулах боломжтой. Тиймээс шинээр гарж буй технологиудийг чадварлагаар ашиглаж сурцгаая. Хувийн туршлагаар олж мэдсэн шилдэг AI website-уудийг танилцуулая.

A close up of a phoneAI-generated content may be incorrect.

  1. ChatGPT

Англи хэл суралцаж буй хүн бүрийн шилдэг партнеп бол ChatGPT. Хамгийн гол нь бичихдээ Англиар бичиж өөрийн бичгийн болон унших чадвараа зэрэг хөгжүүлээрэй. (https://chatgpt.com/)

  • Өгүүлбэрийнхээ дүрмийг шалгуулна
  • Өдөр тутмын ярианы дасгал хийхэд тохиромжтой
  • Танд тохирсон хичээл, дасгал зохиож өгдөг

???? Жишээ prompt:

  • “Check my grammar: I goes to school yesterday.”
  • “Make me a short dialogue for ordering coffee.”

A close up of a phone screenAI-generated content may be incorrect.

2. Gemini (Google AI)

Gemini бол Google-ийн AI бөгөөд хайлт, тайлбар, дүрмийн зөвлөгөө авахад тохиромжтой. (https://gemini.google.com/app)

  • Хэцүү өгүүлбэрийг тайлбарлаж өгнө
  • Сурах бичгийн агуулгыг богино тайлбар болгон хуваарилна

???? Жишээ prompt:

  • “Explain the difference between ‘say’ and ‘tell’ with examples.”
  • “Summarize this text in simple English.”

A screenshot of a computerAI-generated content may be incorrect.

3. ChatPDF

Олон хуудас бичвэр болон ойлгоход төвөгтэй Англи хэл дээрх материалыг хураангуйлж, тухайн бичвэрийн тухай асуултуудаг хариулна. Академик материал эсвэл англи PDF уншихад хэрэгтэй.Өдөрт 1-2 файл анализ хийхэд үнэгүй. (https://chatpdf.com/)

  • Файл байршуулаад асуулт асуух боломжтой
  • Хэцүү текстийг энгийн хэлээр тайлбарлаж өгдөг

???? Жишээ prompt:

  • “Summarize page 10 of this PDF in simple English.”

A phone with a message on itAI-generated content may be incorrect.

4. Grammarly

Grammarly таны бичсэн англи өгүүлбэрийг шууд засаж, зөв хувилбарыг санал болгодог. Website дээрх хувилбар нь үгийн хязгаартай ч шаардлагатай үед дүрмийн болон утга зүйн алдааг засах шилдэг AI хэрэгсэл. Та бүртгэл үүсгэн өөрийн computer дээр суулгасан тохиолдолд AI болон  Plagiarism шалгах боломжтой. (https://www.grammarly.com/)

  • Имэйл
  • Эссэ, даалгавар
  • Албан бичигт тохиромжтой

???? Жишээ хэрэглээ:

  • “Send email to professor” бичээд Grammarly дээр шалгуулж, алдааг засах.

A white background with black textAI-generated content may be incorrect.

5. YouGlish

Шинэ үгийг зөв дуудах эсэхээ мэдэхгүй байна уу?
YouGlish тухайн үгийг бодит ярианд хэрхэн ашиглаж буйг YouTube-ийн жишээгээр үзүүлнэ. (https://youglish.com/ )

???? Жишээ:

  • “Entrepreneur pronunciation YouGlish” гэж хайвал бодит дуудлага сонсоно.

A hand holding a phoneAI-generated content may be incorrect.

6. Elsa Speak

Elsa таны дуудлагыг оноогоор үнэлж, алдааг засаж зөвлөдөг. (https://elsaspeak.com/en/)

???? Жишээ:

  • Хичээлээс өгсөн өгүүлбэрийг Elsa дээр уншаад дуудлагаа засуулах.

A screenshot of a computerAI-generated content may be incorrect.

7. QuillBot

QuillBot бол өгүүлбэр дахин бичих (paraphrase) хэрэгсэл. (https://quillbot.com/)

  • Эссэ, илтгэлд үг, өгүүлбэрээ төрөлжүүлнэ

???? Жишээ prompt:

  • “Paraphrase this sentence: Learning English is important for my future career.”

✨ AI-г хэрэгтэй ашиглахад туслах prompt санаанууд

Эдгээрийг шууд хуулж ашиглаж болно:

  • “Explain this word in simple English: [word]”
  • “Correct my paragraph and explain my mistakes.”
  • “Create 5 example sentences using the word [word].”
  • “Make a short dialogue for [situation: job interview, traveling, shopping].”
  • “Translate this sentence into English and explain the grammar.”

✍️ Дүгнэлт:
ChatGPT, Gemini, Grammarly гэх мэт AI хэрэгслүүдийг өдөр тутамдаа ашигласнаар Англи хэл сурах нь илүү хялбар, хурдан, үр дүнтэй болно. Гол нь эдгээр хэрэгслийг зөв prompt ашиглан өөрийнхөө унших, бичих, ярих, сонсох чадвартай уялдуулах нь чухал.

???? Илүү олон зөвлөгөө, нийтлэлийг манай сайтаас уншаарай:
SpeakEnglish.mn

Холбоотой нийтлэл

 Duolingo Англи хэлний шалгалтын гарын авлага
2025.07.11

Duolingo Англи хэлний шалгалтын гарын авлага

Гадаадад их сургуульд суралцахыг хүссэн ч IELTS эсвэл TOEFL-д бүртгүүлэх, бэлдэх, төв дээр очиж шалгалт өгөх нь үнэтэй, цаг их зарцуулдаг санагдаж байсан уу? Duolingo English Test (DET) бол таны англи хэлний унших, бичих, сонсох, ярих чадварыг нэг дор, онлайнаар, 1 цагийн дотор хэмжих орчин үеийн шалгалт юм.

Англи хэл сурахад тохиромжтой орчин үеийн 5 цувралууд (Friends л ахиад биш шүү)
2025.06.11

Англи хэл сурахад тохиромжтой орчин үеийн 5 цувралууд (Friends л ахиад биш шүү)

Энэхүү нийтлэлд 2024-2025 онд гарч буй, англи хэл сурахад тохиромжтой 5 шинэ, орчин үеийн цувралыг танилцуулж байна. Friends болон The Big Bang Theory зэрэг түгээмэл шоунаас ялгаатай эдгээр цувралууд нь бодит амьдралын яриаг төвлөрүүлж, таны хэлний чадварыг сайжруулахад илүү үр дүнтэй. Мөн цувралуудын ярианы онцлог, суралцах арга техник, хаана үзэх боломжтойг тодорхой тайлбарлажээ.